Тайланд аяллын зөвлөгөө
Очих хот, улирал, хугацаа, төсөв болон аяллын хэв маягт тохирсон хувилбаруудыг ярилцана.
Монгол аялагчдад зориулсан практик зөвлөгөө
Avesta LLC нь Монгол аялагчдад Тайланд болон Зүүн Өмнөд Азийн аяллын зөвлөгөө, нислэг, байр, аяллын үйлчилгээний захиалгын туслалцааг найдвартай түншүүдээр дамжуулан үзүүлнэ.
Үйлчилгээ
Таны хугацаа, төсөв, аяллын зорилгод тохируулан боломжит хувилбаруудыг санал болгож, захиалгын дараагийн алхмуудыг ойлгомжтой болгоход тусална.
Очих хот, улирал, хугацаа, төсөв болон аяллын хэв маягт тохирсон хувилбаруудыг ярилцана.
Нислэгийн боломжит чиглэл, дамжин өнгөрөх нөхцөл, захиалгын сонголтыг харьцуулж ойлгоход тусална.
Зочид буудал, вилла, ресорт болон бусад байрны боломжит сонголтыг таны хүсэлтэд нийцүүлэн санал болгоно.
Аяллын бичиг баримт, визтэй холбоотой бэлтгэлийн ерөнхий зөвлөмж өгч, шаардлагатай алхмуудыг тайлбарлана.
Та хүсвэл түнш байгууллагын хөтөлбөрт аяллын боломжит хувилбаруудыг танд танилцуулна.
Тосолт, хот хоорондын зорчих сонголт болон орон нутгийн үйлчилгээний мэдээллийг танд танилцуулна.
Гол чиглэл
Тайланд бол анх удаа аялсан ч, олон удаа очсон ч сонирхолтой, олон талт улс. Хот, далайн эрэг, арал, хоол, худалдаа, амралт, гэр бүлээрээ аялах боломж гээд сонголт ихтэй. Бид таны хугацаа, төсөв, аяллын зорилгод тохирсон хувилбаруудыг сонгоход тусална.
Туршлага
Намайг Тамир гэдэг. Би 2005 оноос аялал жуулчлалын салбарт ажиллаж байна. Би мэргэжлийн хөтөч тайлбарлагч. Анх 2009 онд Малайз, Сингапур, Тайландаар аялж түүнээс хойш Тайландад хэд хэдэн удаа амарч, Лаос, Вьетнамд аялсан.
Мөн сүүлийн гурван жил (2023-2025) оны Монголын өвлүүдийг Тайландад өнгөрүүлж, орон нутгийн амьдрал, аяллын нөхцөл, байр, зардал, улирлын ялгаа, аялагчдад хэрэгтэй бодит мэдээллийг өөрийн туршлагаар мэдэрлээ. Одоо энэ мэдлэгээ Тайланд болон Зүүн Өмнөд Азид аялах гэж буй тантай хуваалцахыг хүсэж байна.
Мэргэжлийн хөтөч тайлбарлагчийн гэрчилгээ дугаар: 24120012
Холбоо барих
Аяллаа зөв эхлүүл — танд чадахаараа тусалъя!